Wednesday, March 3, 2010

Миний мэргэжил яагаад хамгийн сайн нь вэ?

Х.Пүрэвдагва багш “менежер хүн хабол байгууллагын зүрх” гэж нэгэнтээ хэлж байсан, тэгвэл бид байгууллагын хамгийн чухал нөөц бол “хүн” гэж үздэг. Тэгвэл “Хүний нөөцийн менежер” нь тэр зүрхний хамгийн чухал судас гэж ойлгож болох юм.
Тухайн хүнийг танин мэдэх, сонгон шалгаруулан ажилд томилох, тус ажилд нь сурган дадлагажуулах зэрэг олон асуудлыг шийдэх нь тухайн улс орны болон байгууллагын удирдлагын нэн чухал, тэргүүний асуудал байсаар иржээ. Мөн зарим улс орны удирдагчид, цэрэг армийн гарамгай жанжид өөрийн удирдлагад байгаа цэргүүд, цэргийн дарга нараа маш сайн мэддэг төдийгүй тэднийг зөв сонгон хариуцлагатай чухал албанд илгээдэг байсан нь, эдүгээгийн хүний нөөцийн удирдлагыг их сайн хэрэгжүүлдэг байсан гэж хэлж болохоор юм. Эртний Ромын цэрэг, улс тєрийн гарамгай удирдагч Юлий Цезарь, эдvгээ дэлхийн цуут жанжингуудын жагсаалтын хоёрт бичигдэх болсон Францийн нэрт жанжин Наполеон Бонапорт нар цэргүүдээ нэрээр нь сайн танидаг байсан нь амжилт гаргахад нь нөлөөлдөг болохыг судлаачид тогтоосон байдаг. Хэн бугай ч үхэл амьдралын зааг дээр байхдаа амьд үлдэхийг хүсэх боловч удирдагч нь халуун дотноор нэрээр нь дуудаж гэр бүлийнх нь тухай асуухад ямар ч хүнд итгэл төрж амиа үл хайрлан дайтан тулалдах гэдэг хүний сэтгэл зүйн асуудлыг мэддэг байсан нь тэдний гаргасан амжилтаас тодорхой харагдаж байна. Мөн эдгээр удирдагчид ч бус Монголчууд бид эрт дээр үеэс хүн таних, айл саахалтаа сонгож хөршлөх, алс холын аян жинд гарахдаа замын хань нөхдөө зөв сонгох зэрэг нь буурал түүхийн хуудаснаас болон эцэг өвгөдийн маань дурсамж ярианаас мэдэж болно. Гэхдээ бидний Монгол хүн болж төрсний бахархал, бидний хүндэтгэл болсон Их Монголын их эзэн Чингис хаан нь хүнийг танихдаа маш гаргуун байсан, төдийгүй дайсан байх нь хамаагүй уг хүний эзэндээ үнэнч шударга зан чанар нь нэн чухал болох, түүний үнэ цэнийг мэддэг байсныг “Монголын нууц товчоо”-оос үзэж болно. Тийнхүү их эзэн Чингис хаан, Юлий Цезарь, Наполеон Бонапорт, Адольп Гитлер, Сталин зэрэг удирдагчид түүхэнд нэрээ мөнхөлж үлдээсэн гэж үзэж байна.
Социализмийн үед боловсон хүчний бодлого нилээд сайн байсан нь төрийн байгууллагууд, яам үйлдвэр болон аж ахуйн газруудад ажиллуулах хүн хүчийг эртнээс бэлтгэдэг байсан нь олон жишээ баримтаар нотлогддог. Тухайлбал Ю.Цэдэнбал даргыг бага балчир наснаас нь Эрхүү хотод, алтан үеийн гэгддэг урлагийн нэрт мастеруудын авъяас чадварыг нь багаас нь таниж тэр үеийн ЗХУ болон европын орнуудад илгээн сургаж эрдэм боловсрол эзэмшүүлж байсан зэрэг нь шинэ эдийн засаг, урлаг соёлыг хөгжүүлхэд маш зөв алхам болж байжээ. Харин 1990 оноос хойш хүний нөөцийн асуудал орхигдож энэ талаар баримталсан бодлолгогүй явсаар 2000 оноос хойш хүний нөөцийн асуудал шинээр хөндөгдөж пүүс компани, яам, тамгын газрууд хүний нөөцийн менежертэй болж, их дээд сургуулиуд хүний хөөцийн мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн мөн хүний нөөцийн академи байгуулагдсан нь хүний нөөцийн удирдлагыг хөгжүүлэх болон энэ мэргэжилийн үнэ цэнийг харуулах нилээн чухал зөв алхам болсон гэж үзэж байна.

Энэ бол зүгээр л сул болон нэмэлт ажлын байранд ажилтан сонгож авах хэрэг биш, “Хүний нөөцийн менежер” гэх энэ алба 10 гаруй жилийн турш орхигдсоны улмаас хүмүүсийн дунд буруугаар төсөөлөгдөх болсон байна. Хүмүүс ихэнхи нь зарлалын сонин, зурагтаар зар тавиад л болчих шиг санадаг. Үнэн хэрэг дээрээ энэ бол зөвхөн өөдөс нь, ажиллахыг хүсэгчидийн боловсрол, ажлын туршлага болон бусад мэдээллүүдийг цуглуулж тэдний онолын мэдлэгийг шалгаж шаардлагад тэнцэгсдийг ярилцлагад оруулдаг. Энэ нь хүний ерөнхий мэдлэгийн төвшин, хүрээ, үзэл бодлынх нь талаар, ирээдүйн зорилго, хүсэл эрмэлзэл, энэ байгууллагын төлөө юу хийж чадах тухай мэдээлэл авах том шалгуур юм, үүнийхээ дараагаар тэдэнд үнэлгээ өгснөөр ажилд шалгаруулах явц дуусна. Тухайн албан тушаалд хүнийг зөв сонгон томилох нь “Хүний нөөцийн менежер”-ийн ажлийн нэг хэсэг юм. Байгууллагын ажилчдыг нэгтгэн зохицуулах, тэдний хоорондын харилцаа холбоог сайжруулах, цомхотгох зэрэг ажлыг удирдан зохион байгууллах, хүний нөөцтэй холбоотой ажилчидын хувийн хэрэг, судалгааны материал цуглуулах, судалгаа бүртгэл зэргийг хөтлөх, ажилчдын мэргэжил боловсролыг дээшлүүлэх, тусгай хөтөлбөр боловсруулж батлуулах, мөрдөх гэх мэт өөр бусад сургалт хөтөлбөрт хамруулах, хүний нөөцийн албатай холбоотой мэдээ тайланг гаргах зэрэг олон үүргийг хэрэгжүүлж байдаг, мөн тухайн байгууллагынхаа удирдлагад хүний нөөцийн албатай холбоотой шийдвэр гаргахад шаардлагатай мэдээллээр ханган туслах чухал үүрэгтэй. Үүнээс үзвэл энэ мэргэжил нь хэн бүхний хийж чадах мэргэжил биш, тиймээс хүний нөөцийн ажилтан өөрөө өргөн мэдлэг, баримт бичиг боловсруулах, хүнтэй ажиллах өндөр ур чадвартай байх хэрэгтэй.

Ер нь хүний оролцоогүйгээр нийгмийн хөгжлийн нэг ч асуудлыг шийдэж чадахгүй нь тодорхой. Ийм ч учраас хүнтэй ажиллах энэ эрхэм албыг эзэмшиж байгаа нь миний хувьд хүсэл болсон мэргэжлээрээ суралцаж байгаа их сайхан боломж төдийгүй ирээдүйдээ итгэх итгэл найдвар минь юм.

Миний хувьд цаашид “Хүний нөөцийн удирдлага” мэргэжилийг чадамгай эзэмшин хэрэгжүүлж чадсанаар дэлхийд “Хүнийг удирдахуйн ухаан”-аар хамгийн сайн хөгжиж байгаа Америкийн нэгдсэн улс болон Япон зэрэг туршлагатай орнуудын туршлага, сургамжит үйл явдлыг судлан бүтээлчээр ажиллаж, өөрийн хүссэн хязгаараа даван энэ мэргэжилээрээ шилдэг мэргэжилтэн болохын хажуугаар Монгол улсыг дэлхийд энэ талаар таниулхад өөрийн бүхий л нөөц бололцоог ашиглан хичээх болно.

Saturday, May 16, 2009

Tv cocktail - Хайрын гүн хордлого

Чи намайг дурлалд уруу татаад
Хайрыг минь нууцхан хулгайлж
Харцыг минь харцаараа булаалаа
Би чамайг ганцхан хараад
Яахаа ч мэдэхгүй алмайраад
Анхны хайрын гүн хордлогонд орлоо
Гэвч энэ бүхэн надад маш таатай санагдаж байхыг бодохоор ахин учрахыг хүсэх юм аа
Хайрлаж хайрлуулж үзэх юмсан
Хөөрхөн чамайг үнсэх юмсан
Шууд очоод хонгор минь би чамд хайртай гээд үнэнээ хэлчих үү
Яанаа намайг тоохгүй бол би одоо яанаа
Тоохгүй бол хүний царай яаж харнаа
Намайг тоохгүй бол би одоо яанаа
Тоохгүй бол хүний царай яаж харнаа
Би чамайг хараад хөөрөн баясаад
Хацар минь халуу шатаад
Хайрласан сэтгэл минь догдолно оо
Би чамайг үргэлж зүүдлээд
Хайрын баланд мансуураад
Аймар олон шөнө нойргүй хонох боллоо
Гэвч энэ бүхэн надад маш таатай санагдаж байхыг бодохоор ахин учрахыг хүсэх юм аа
Хайрт минь чамайг тэврэх юмсан
Хүмүүст хайраа зарлах юмсан
Шууд очоод хүн бүхэнд би түүнд хайртай гээд үнэнээ хэлчих үү
Яанаа намайг тоохгүй бол би одоо яанаа
Тоохгүй бол хүний царай яаж харнаа
Намайг тоохгүй бол би одоо яанаа
Тоохгүй бол хүний царай яаж харнаа
Өдөр бүхэн халуухан үгтэй
Хайрын захидлууд хөвөрнө
Өнгө өнгийн цэцгүүд учралын болзоо
Уйлах хайлах эрчүүдэд дарагдлаа
Үнэн хайраа олох юмсан
Үргэлж чамайг хайрлах юмсан
Өдөж зөрөөд бүтэхгүй бол би яанаа
Уярам догдлом хонгорхон сэтгэлдээ
Хүсэл хайраа шивнэн би мөрөөднө
Яанаа намайг тоохгүй бол би одоо яанаа
Тоохгүй бол хүний царай яаж харнаа
Намайг тоохгүй бол би одоо яанаа
Тоохгүй бол хүний царай яаж харнаа

Monday, May 11, 2009

Эмэгтэй хүн сайхан харагдаж чаддаггүй 12 алдаа

Тийм үнэтэй биш ч өөртөө зохисон сайхан хувцас өөртөө зохисон сайхан имижийг харуулахад юу чухал вэ? 1-р алдаа. Бөгтийх. Таны байгаа байдал тань танд нэг их чухал биш мэт санагдаж болох ч яг үнэндээ бол энэ маш чухал байдаг. Та өөрийгөө толинд хардаа. Тэгвэл одоо мөрөө цэх болгоод нэг хар. Шал өөр харагдаж байгаад та гайхах болно. Ээжүүд охидууддаа мөрөө цэх болго гэж байнга хэлж байдаг нь зүгээр нэг үг биш юм. Та 5 кг хасчихсан юм шиг л харагдах болно. Та цэх байх гэж толгой дээрээ ном тавиад алхах хэрэггүй л дээ. Та зүгээр гэдсээ бага зэрэг татаад, цээжээ бага зэрэг гэдийлгэхэд л болоо.2-р алдаа. Дотуур хувцасыг мартах. Эмэгтэй хүнд дотуур хувцас маш чухал байдаг!!!. Хамгийн гол нь гаднаасаа илүү дотроо цэвэрхэн байх ёстой юм. Мөн хэрвээ таны биенд илүүдэл мах байдаг бол та бие галбиржуулагчийг ч гэсэн өмсөж болно шүү дээ. Та дотуур хувцасандаа мөнгө зарах хэрэгтэй. Ингэвэл таны бие болон хувцас тань танд талархах болно. Та дотроо сайхан , биенд тань яг таарсан дотуур хувцасыг өмсвөл та өөртөө илүү итгэлтэй болно.3-р алдаа. Өөрт тань таарахгүй байгаа хувцасыг худалдаж авах. Таны шүүгээнд авсанаасаа хойш нэг ч удаа өмсөөгүй хувцас байдаг уу? Та хэзээ нэгэн цагт 10 кг хасчихсаныхаа дараа өмсөнө гэж хувцас авж байсан уу? Тэгвэл энэ бол буруу юм. Яг одоо өөрт тань юу таарч байна? Тэрийгээ л өмс. Яг одоо байгаа байдалдаа таарсан хувцасыг өмс.4-р алдаа. Хувцасаа хооронд нь зохицуулахгүй байх. Таны шүүгээ хоорондоо ер таарахгүй хувцаснуудаар дүүрэхийг та хүсэхгүй байгаа биздээ? Эсвэл хослуулах гэдгээс болоод авахыг хүссэн хувцасаа авч чадахгүй байна уу? Та ямар нэг байдлаар хувцасаа зохицуулж, тааруулж авж байх ёстой. Гэхдээ дандаа биш. Яагаад гэвэл хувцасыг сайхан тохируулж, тааруулж өмсөх нь үнэхээр өнгө зүс чимдэг. Жишээ нь танд сайхан хүзүү гарсан цамц байгаа бол түүндээ яагаад сайхан хүзүүний зүүлт, эсвэл алчуур авж болохгүй гэж?5-р алдаа. Загварын боол болох. Зарим хүмүүс хэтэрхий мод хөөж, гарч ирсэн шинэ загвар, мод болгоныг дагахаар л сайхан харагдана гэж боддог. Гэтэл энэ тийм биш. Гарч ирж байгаа бүх мод загваруудыг хооронд нь тааруулна гэдэг маш хэцүү ба мөн зарлагатай. Заавал мод дагана гэээд биенд тань , насанд тань таарахгүй хувцасыг өмсөнө гэдэг загварын боол болж байгааг хэлж байгаа хэрэг юм. Хамгийн гол нь та загварын чиг хандлагыг ерөнхийд нь мэдэж байх хэрэгтэй ба өөрт таарсаныг нь олж өмсөх хэрэгтэй.6-р алдаа. Юбка буруу сонгож өмсөх. Бүх төлийн юбка таны биенд тохирно гэж байхгүй. Та хэдий сайхан хөлтэй байлаа ч юбкаа сонгохдоо анхаарах хэрэгтэй. Юуны өмнө та дэлгүүрт ороод өөрт тань ямар юбка хамгийн сайн тохирох эсэхийг мэдэж авах хэрэгтэй. Юбканууд өвдөгнөөс дээш, өвдөгнөөс доош, нарийн, бүдүүн гээд олон янз байдаг. Гэхдээ нүд хужирлаж чадах хамгийн сайхан юбканууд ихэнхдээ өвдөгнөөс яг дээр, эсвэл яг доохон байдаг. Таны зайлсхийх ёстой хамгийн гол зүйл бол таны юбка яг таны булчинтай адил хэмжээнд байх ёсгүй. Ингэх аваас таны хөл илүү богино, мөн илүү бүдүүн харагддаг.7-р алдаа. Ажлын байран дээр эсвэл, албаны газар албаны хувцаслахыг мартах. Ажлын байрандээр хүн ямар нэг байдлаар албаны харагдах ёстой. Эс тэгвээс энэ нь үл хүдэтгэсэн мэт харагдах болно. Та хэдий албаны хувцаслахыг хүсэхгүй байсан ч ядаж нэг цагаан цамц, алчуур, эсвэл нэг сайхан ээмэг, зүүлт, эсвэл цэвэрхэн гутал өмсөх нь таныг албаны харагдуулж чаддаг гэдгийг та санаарай.8-р алдаа. Нэг жинсэн дээр олон төрлийн гутал өмсөх. Таны жинс ямар ч байсан гэсэн тухайн жинсэнд бүх гутал зохицно гэж хэзээ ч байдаггүй. Та жинсээ өндөр өсгийтэй гутлан дээр өмсөж болж байгаа бол түүнийг өсгийгүй гутлан дээр өмсөж болохгүй гэсэн үг. Энэ бол таны буруу хувцаслаж буйн нэг шинж юм.9-р алдаа. Хэтэрхий их аксессори зүүх. Хэтэрхий олон аксессорийг зүүх нь таны өнгө зүсийг дардаг гэдгийг санах хэрэгтэй. Жишээ нь алчуурны доор зүүлт зүүх, олон бөгж зүүх, олон зүүлт зүүх гм.10-р алдаа. Хувцсандаа таарахгүй гутал сонгон авах. Жишээ нь бандгар, хүнд гутлыг палажан дээр өмсөх. Хамгийн гол нь пропорцыг сайн тохируулах хэрэгтэй. Мөн ажлын хувцасан дээрээ пүүз, кет өмсөх гм.11-р алдаа. Өөрийн сайхан гэсэн хувцаснуудаа зөвхөн чухал үйл явдалуудад хадгалах. Магадгүй та түүнийг өдөр тутам өмсөхөд хэтэрхий үнэтэй, чамин гэж бодож байж болох юм. Магадгүй та түүнийг маш үнэтэй авсан учир зөвхөн чухал орой өмсөх ёстой гэж бодож байж болох юм. Тэгвэл та олон өдөр сайхан харагдахыг хүсэж байна уу эсвэл хэдхэн орой сайхан харагдахыг хүсэж байна уу? Шийдвэрээ гарга.12-р алдаа. Цаг, Бугуйвч. Цаг бугуйвч 2 ыг хэзээ ч нэг дор нэг гаранд зүүж болдоггүй. Хэрвээ та 2уланг нь зүүхийг хүсэж байвал нэг нэг гарандаа тусад нь зүүгээрэй. Энэ бол хүмүүсийн гаргадаг хамгийн том алдаа шүү.

Sunday, May 10, 2009

хөмсгөө засах ...

Цэвэрхэн засалттай, сайхан хөмсөг гоо сайхны иж бүрдлийн нэг юм. Тэгэхээр бүсгүй та хөмсгөө засаж янзлахаасаа өмнө толинд харж, царайныхаа хэлбэрийг сайтар ажиглаарай. Хүн хүний царайны хэлбэр өөр өөр байдаг. Үүний улмаас хөмсөгний хэлбэр, нүд уруул, царайны хэлбэртэй тэр бүр зохицдоггүй.-Дугуй царайтай, шанаа томтой хүнд өргөн засалттай хөмсөг нүүрийг улам өргөн харагдуулна.-Зуйвандуу царайтай хүнд өргөн хэрнээ дугуйрсан засалт тохиромжтой.-45-аас дээш насныхныг нарийхан, бага зэрэг өргөсөн засалт аятайхан харагдуулна.-Илүүдэл үсийг хусч болохгүй. Учир нь хөмсөг хайш яайш ургаж, мөн арьс хөхөрч харагддаг.-Хөмсөгөө засахдаа зориулалтын хөмсөг зулгаагч, чимхүүрийг хэрэглээрэй.-Хөмсөгөө жигд ургуулъя гэвэл орой бүр зөөлөн үстэй, цэвэр сойзонд тэжээлийн тос түрхээд самнаарай.-Хөмсгөндөө тосон жин тавьж болно. Ингэхдээ ургамлын тосыг бага зэрэг халаагаад хөвөнд шингээж ширхэгийн дагуу 10-15 мин тавина.-Хэрэв богинхон, шингэн хөмсөгтэй бол эхлээд зөөлөн харандаагаар тодруулаад дараа нь түүнийгээ сойзоор жигд тарааж өгнө.